Байгаль орчиноо хамгаа лах эрхэм зорилго
Double A - ийн байгаль орчины менежментийн бодлогыг үйл ажиллагаандаа бүрэн баримталдаг. Мөн олон улсын стандартуудыг үнэнчээр мөрдөж, байгаль орчины компанит ажилуудын тэргүүн эгнээнд явдаг. Үүний баталгаа нь Double A (1991) компани ньТайландад төдийгүй д
Фермжүүлсэн модны тухай ойлголт
Тайландын шимтэй хөрсөнд тохирсон тусгай модыг тогтоох эрчимтэй судалгаа хийгдсэн ба үүний үр дүнд богино хугацаанд ургаж гүйцдэг модыг олж нээсэн. Уг дэвшил нь компанид ашиг тустайгаас гадна мөн 1,000,000 гаруй Тайланд фермерүүдэд нэмэлт орлого олох боломжийг олгож байдаг. Эдгээр моднууд нь будаа, шүүлж зэрэг бусад тариалантай хамт ургах боломжтой. Double A (1991) компани эдгээр фермжүүлсэн модноос түүхий эдээ авдаг тул бусад цаас үйлдвэрлэгчидтэй адил байгалын ойг санаатайгаар сүүтэгдэггүй.
Өөрсдийн бүтээсэн усан сан
Double A өөрсдийн бүтээсэн "Ногоон нуур" нэртэй усан сантай ба жилийн турш орсон борооны усны илүүдэлийг цуглуулж бүтээсэн. Анх 1991 онд эхэлж 1995 онд ашиглалтанд орсон уг том төсөлд компани 400 сая банн ашгилсан. Усан сан нь 1,920,000 м квадрат хэмжээтэй ба 36 сая куб метерийн багтаамжтай.
Орчин үеийн ус боловсруулах систем
Double A бохирдсон усыг цэвэршүүлэхдээ "бактери шингээх процесс" нэртэй Скандиновын стандарттай нийцэхүйц сүүлийн үеийн биологын боловсруулах системийг хэргэлдэг.
Урьдчилсан процесс: Эхлээд модны хэлтэрхий зэрэг гадаад материалууд алтлаг шүүлтүүрийн тусламжтай шүүгддэг. Хоёрт шүүгдсэн ус холимог усан санд нийлж шүлтлэгийн хэмжээ нь тохируулагдана. Эцэст нь температур тохирогдож Urea Phosphate нэмэгдэж ордог. (Urea Phosphate –бактер шингээлтийн бүтээмжийг нэмэгдүүлдэг тусгай нэгдэл).
Эхний процессоос шүүгдсэн ус агаарын хуримтлалтай санд хүргэгдэж хүчилтөрөгчийн орц нэмэгддэг. Энэ нь бохирдсон бодисуудыг шингээж устагдаг. Эцэст нь шаар тунадас нь тундасны усан санд салгагдаж дуусдаг.
Байгаль орчинд ээлтэй ус боловсруулалт
Боловсорч гүйцсэн ус санд хадгалагдаж талбай услахад хэрэглэгддэг. Энд жижиг шүршигчээр тоноглогдсон байдаг нь хэрэглээ төдийгүй эдийн засагт ч хэмнэлттэй байна. Мөн түүнчлэн компани 304 аж үйлдвэрийн бүс дэх компаниудад усан хангамжийг санал болгодог.