Цаас болон залуу модны үйлдвэрлэлийн хөгжилд шинэ хуудасыг нээсэн тэргүүлэх үйлдвэрлэгч
Өнгөрсөн хугацаанд цаасны үйлдвэрлэл 50 жилийн настай байгалын ойн модыг ашиглаж үйлдвэрлэлээ явуулдаг байсан, харин Double A (1991) компани Тайланд улсын хөдөө аж ахуйн хөгжилд тулгуурлан цаас үйлдвэрлэлийн шинэ технологийг нэвтрүүлсэн. Цаасны үйлдвэрлэлийн түүхий эд болох тариалангийн модыг ургуулхад Тайландын хөдөө аж ахуй үндсэн суурь болохыг Аdvance Agro бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн юм. Тайланд фермерүүдийн чадвар туршлага болон нутгийн цаг агаар, газар зүйн дэвшилтэт талуудын тусламжтайгаар 3-5 жилд ургаж гүйцдэг тариалангийн модыг үндсэн материал болгон хэрэглэж байгалын ойгоос түүхий эдээ авах явдлыг халсан
1997 онд байгаль орчиноо хамгаалхад өндөр хувь нэмэр оруулсан аж үйлдвэрийн гарамгай үзүүлэлтийг нь үнэлэн Тайландын ерөнхий сайдын шагнал хүртсэн. Тухайн онд Double A нь Английн AJA EQS-с байгаль орчины менежментийн стандарт ISO 14001 сертификат хүртсэн.Зүүн өмнөд Азийн анхны нэгдсэн үйлдвэрлэгч болсон.
Байгаль орчиноо хамгаалах эрхэм зорилго
Double A нь байгаль орчины менежментийн бодлогыг үйл ажиллагаандаа бүрэн баримталдаг. Мөн тус компани нь олон улсын стандартуудыг үнэнчээр мөрдөж, байгаль орчины компанит ажилуудын тэргүүн эгнээнд явдаг. Үүний баталгаа нь Double A (1991) компани Тайландад төдийгүй дэлхийн хэмжээнд олон шагнал урамшуулал хүртсэн явдал юм.
Үйлдвэрээр зочилно уу
Double A -ийн эрхэм үйлчлүүлэгч таныг манай үйлдвэрийн "Double A үйлдвэрийн аялал" кампанит аялалд оролцож цаас, залуу модны үйлдвэрийн болон хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн технологийн талаар мэдээлэл авч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай бүтээгдэхүүнүүтэй танилцахыг урьж байна.